УИХ-ын гишүүн С.Ганбаатар “нүүрсний хулгайн эздийг зарлана” хэмээн сүржин зар тарааж, хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр тэрбээр нүүрсний хулгайн эсрэг тэмцлийн “салхи”-ийг баялаг бүтээгчид рүү чиглүүлсэн нь олны анхаарлыг татаад байна. Өөрөөр хэлбэл, өөрийн “эзэд”-ээ нуухын тулд монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа томоохон бизнес эрхлэгчдийг “нүүрсний хулгайчид” хэмээн чичлэв.


Түүний ийнхүү баялаг бүтээгчдээ “намнах” үеэр манай папараци дуран онцлон буулгалаа.
Ямартаа ч, хулгай гарахад хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар орилдог гэдгийг уншигч та мартаагүй биз ээ.