Өчигдөр буюу 2023.01.01-ны өдөр Номадиа пикчерс, ЭФ студийн хамтын бүтээл ‘Хэрмэл жүжигчид’ УСК нээлтээ хийлээ. Киноны гол дүрд У.Цогтбаяр Р.Сүхболд С.Батзориг Н.Баясаа Г.Лхагвацэрэн нар тоглосон.

Кинонд 1800 оны сүүл үед Манжийн эрхшээлд байсан Монгол ард түмэн дунд хэрэн хэсүүчилж явдаг хэрмэл жүжигчдийн хэрэг үйлийн талаар өгүүлнэ. Хошин бөгөөд түүхийн жанртай ч үндэсний эв нэгдэл, Монголчуудын эх орноо гэх омогшил бахдлыг төрүүлэх болно.

‘Хэрмэл жүжигчид’ УСК-ны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.