“PRO” театрын найруулагч Б.Даваасүрэнгийн найруулсан “Инээмтгий хүн” жүжигт гол дүр бүтээсэн жүжигчин Т.Энэрэл дараа төрөлдөө эмэгтэй хүн болж төрөхийг тэвчихгүй гэдгээ онцолжээ.

Учир нь түүний хувьд эмэгтэй хүн амьдралын бүхий л хэцvv бэрхийг нуруундаа үүрдэг гэдгийг тус үгэндээ илэрхийлсэн байна. Эмэгтэй хүн үр хүүхэд өсгөн өндийлгөхийн тулд ажил амбицаа зохиослоход хүргэдэг нь ийнхүү жүжигчин бүсгүйд хүнд санагдсан бололтой.

Уран бүтээлч Т.Энэрэлийн хувьд оюутан байх үеэсээ олны анхаарлыг өөртөө татдаг байсан. Гэвч Төв аймгийн театрт жүжигчнээс 10 гаруй жил ажиллан, дэрсхэн хоёр хүүхэдтэй болсноор нэг хэсэг сураг алдарч байв.

Хүүхдүүд нь өсч өндийсөн учраас тэрбээр театраасаа гарч өдгөө чөлөөт уран бүтээлч болсон билээ.