Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Үений мэс заслын баг хамт олон нь атгаал ясны дээд 2/3-г хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь аван мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба мэс засал амжилттай хийгдсэнээр дараах давуу талуудтай:
– Мөчийг тайрахгүй хадгалж үлдэх
– Хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах
– Эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөх
Тус эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.

Мэс засал хийсэн баг: ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяр, Үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвсүрэн, Э.Долгорням нар.