“Шүүр” ажиллагаагаар хотын бид дээрээсээ эхэлж шүүрдүүлмээр байна!!!

Учир нь манай хотын дарга Д.Сумьябазарт оролцоогүй “хулгай ” байхгүй гэдгийг баттай, баримттай хэлье.

1. “Нүүрсний хулгай”-г бүр ордоор нь хийх санаархал Д.Сумьябазарынх

Нүүрсний хулгайгаар төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагууд шоронд орсон. Нүүрсний хулгай ид цэцэглэсэн 2017-2020 онд тэдннйг удирдан чиглүүлж байсан салбарын сайд нь Уул уурхайн сайд Д.Сумьяабазар байсан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын даргаас өгсүүлээд гол албадуудыг Д.Сумьябазарын хамаарал бүхий хүмүүс удирдаж байлаа.Энэ үед “Эрдэнэс тавантолгой”-н лицензтэй талбайгаас хамгийн ашигтай, өрөм нь болох Зүүн Цанхийн лицензийг “Эрдэнэс тавантолгой Майнинг” гэх шинэ компани байгуулж байгаад “хулгайлах”-ыг завдсан. Тус компанидаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заасан байсан билээ..Ийм том луйвар хийх гэж байгаад илчлэгдэж байсан Д.Сумьяабазар нүүрсний гол “хулгайч”-дын нэг. Нүүрсний хэргийн нээлттэй сонсгол хойшлоод байгаа нь ч түүний түмэн луйвар дэлгэгдэхээс болгоомжилсон хэрэг биз.

2. Хөгжлийн банкнаас 11.4 тэрбум төгрөгийн зээл авсан

Д.Сумьябазарын хамаарал бүхий Орхон аймагт нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Петролеум продакшн” ХХК Хөгжлийн банкнаас 2017.06.29-ний өдөр 11.4 тэрбум төгрөгийн зээл авсан.

З. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хувийн банкиндаа хадгаламж нэрээр байршуулсан.

Д.Сумьяабазарын хувийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нь Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг хадгаламж нэрээр авсан. Энэ мөнгөнөөс банкны хувьцаа эзэмшигч Д.Сумьяабазар 8 тэрбум, Асашёрюү Дагвадорж 12 тэрбум… гэх мэтээр банкны эзэд нь тус тусынхаа нэр дээр их хэмжээний зээл авсан талаар хэвлэлд бичиж байжээ.
“Капитал” банкны Б.Ундармаагийн нэгэн адил иргэдийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг хувийн банкаараа эргэлдүүлсэн баримт түүнийх.

4. ХАЙГУУЛЫН лицензийг АШИГЛАЛТЫН лиценз болгож өгснийхөө шагналд 1 сая долларын урамшуулал авах гэрээ оффшор компанитай хийжээ

Д.Сумъяабазар нь НИТХ-ийн гишүүн, СХД-ийн МАН-ын даргын алба хашиж байх үедээ буюу 2010 оны үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг “Новаметал ресурс ” компанийхаа хувьцааг оффшор бүсэд бүртгэлтэй “Наталъя-1“, “Өндөртолгой минерал инк” компаниудад худалдсан. Дээрхи 2 компани болоод оффшор бүсэд бүртгэлтэй “Werde Energy International Inc”, “Firebird Mongolia Fund LtD”, “SMDD Capital LtD” зэрэг компаниудтай гэрээ хийсэн тухай баримтууд www.Toronto Stock Exchange and TSX Venture Exchange, www.sedar, www.Kyckr.com зэрэг олон улсын байгууллагуудын мэдээлэл болон ERNST and YOUNG Mongolia Audit LLC-ийн 2011-2018 оны Жилийн санхүүгийн нэгдсэн хараат бус аудитын тайлангууд тус тус гарсан байна.
Д. Сумъяабазар нь өөрийн “Новаметал” компаний нэр дээр байсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өгсний шагналд 1 сая $ авах шагналын гэрээг 2011-05-13 нд “Наталъя-1” ХХК-тай хийжээ.

5. Төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ тусгай зөвшөөрөлгүй “Газком” компанид тендэр өгсөн.

Д.Сумьяабазар нь Нийслэлийн МАН-ны дарга болонгуутаа НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгыг БОАЖЯ-ны дэргэдэх “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга”-аар томилуулсан. Үүний дараа Нийслэлийн 6 сургууль цэцэрлэгийн халаалтыг хийн зуухаар солих 589 сая 663 сая төгрөгийг тендэрийг төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ “Газком” компанид өгүүлсэн. Тусгай зөвшөөрөлгүй “Газком” компанид өгөхийн тулд энэ тендэрт оролцогчдоос тусгай зөвшөөрөл зориуд шаардаагүй.Эдгээр тендэрүүдийг “Газком”-д өгснийхөө дараа тус компанид “Тусгай зөвшөөрөл”-ийг нөхөж олгосон. “Газком” компанид “Шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх ” тусгай зөвшөөрлийг 2019.11.13-нд, “Шингэрүүлсэн шатдаг хийн импортын” тусгай зөвшөөрлийг 2020.02.13-ны өдөр олгосон . Дээрхи бүх тусгай зөвшөөрлийг Д. Сэржбүдээгийн “Газком” компанид төрсөн ах, Уул уурхайн сайд Д. Сумьябазарын гарын үсгээр олгожээ. Д.Сумьябазар нь Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа мөн л БОАЖЯ-аас зарласан Нийслэлийн 10 сургууль цэцэрлэгийн халаалтын зуухыг хийн зуухаар солих 2 тэрбумын тендэрт “Газком” компанийг шалгаруулжээ.

6. Өмнөговийн урдуур шинээр нээгдэх Цагаандэл уулын боомт барих ажлыг дүү Д.Сэржбүдээгийн компани авчээ.

Өмнөговийн урдуур шинээр “Цагаан дэл уул”-ын боомт нээхийг нутгийнхан эрс эсэргүүцэж буй. Энэ боомтыг барих бүтээн байгуулалтын ажлыг Д.Сумьяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээгийн “ Үлэмж” комани авсан. Энэ боомтоор тавигдах хүнд даацын автозамыг дагаж Өмнөговийн урд талд ганц бүтэн үлдсэн говийг лицзнз авсан Хятадууд сүйтгэхээр зэхэж байна.

Д. Сумьябазар энэ мэтийн хулгай луйвраа нуун далдлахын тулд хэвлэлүүдтэй жилд 1 тэрбум төгрөгөөр ГЭРЭЭ хийдэг нь ч нууц биш болсон билээ.

Хотын даргын луйврын зах зух нь энэ шүү. Та нар минь нэмээд бичээд байгаарай!!!

Б.Отгон