ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны эхний таван сарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх үеэс 2.4 мянгаар өссөн бол ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 мянгаар буурчээ.  НДШ төлөлтийн эхний улирлын байдлаар сарын голч буюу медиан цалин нэг сая 352 мянган төгрөг байгаа нь өмнөх улирлаас 67 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 38.4 хувиар л нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны эхний улирлын байдлаар 1.8 сая болж өмнөх оны мөн үеэс 380 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар ажиллаж буй ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.6 сая, урлаг үзвэрийн салбарт ажилладаг иргэдийн цалин хамгийн бага буюу 1.1 сая байна.
НДШ төлсөн ажиллагчдын 12 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх цалинтай, 8.7 хувь нь 3.5 саяас дээш цалинтай байна.