Хөгжмийн зохиолч Б.Чинбат дэлхийн алдартай шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ.
Тэрээр энэ тухайгаа “Америкийн нэгдсэн улсын “Disney On Ice” Шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна.Та нартайгаа хуваалцмаар санагдлаа.

Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны Хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо.
Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна” гэлээ.