УДЭТ-ын дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг хэдхэн хоногийн өмнө болсон нэгэн хурим дээрээс сүйт бүсгүйн шидсэн баглаа цэцгийг шүүрч авчээ. Сүйт бүсгүйн цэцэг бол ганц бие эмэгтэйчүүдийг гэр бүлтэй хань ижилтэй болж хурим найраа хийхийг бэлгэдэж шиддэг цэцэг билээ. Тэгвэл энэхүү цэцгийг олон бүсгүйчүүд дундаас дуурийн дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг шүүрч авч чадсан байна.
Түүний хувьд өнгрсөн жилийн өдийд хайрт ханиа өвчний улмаас үүрд алдсан билээ. Гурван хүүхдийн ээж тэрбээр цэцэг шүүрч авсны дараа сэтгэлийн үгээ илэрхийлэхдээ дээрх харамсалтай зүйлийг өгүүлээд, хүний амьдрал баялаг таашгүй байдаг юм шүү. Ийм гоёмсог цэцгийг авлаа. Амьдралыг таашгүй, азжаргалтайгаар хуримаа хийж байгаа хосуудад баяр хүргэе гэсэн юм.