Долдугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.

Харин авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан дөрвөн чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орууллаа. Тодруулбал,

Ч:30 Жанжин клуб – Ард кино театр чиглэлийн найман тээврийн хэрэгсэл

Ч:06, Ч:06А Толгойт – Ботаник чиглэлийн 14 тээврийн хэрэгсэл

Ч:17А Баруун 4 зам – Нарны зам чиглэлд тус тус өөрчлөлт оруулаад байна.