Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан.
Гал түймрийг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.