Диско урлагийн хаан гэгдэх Германы алдарт “Modern Talking” хамтлагийн дуучин Томас Андерс өдгөө ч урлагтаа үнэнч байж, уран бүтээл туурвисаар байгаа билээ.


Бернд Вайдунг бол Томас Андерсийн жинхэнэ нэр юм. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 1-нд Германы Мюнстермайфельд хотод төржээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд айлын дундах хүүхэд юм. Түүний эцгийг Петер Вайдунг, эхийг Хелга Вайдунг гэдэг.
Тэрбээр 1983 онд Дитер Болентэй уулзснаар ”Modern Talking” хамтлаг 1984 онд байгуулагдсан юм. Улмаар эхний дуу болох “You are my heart, You are my soul” нь дэлхий дахинд хит болж гайхамшигтай амжилт үзүүлсэн юм. Тус хамтлагийн хувьд гурван жилийн гэрээтэй байсан бөгөөд гэрээ дуусахтай зэрэгцэн хамтлаг тарсан юм.
“Modern Talking” хамтлаг 1987 онд тарсаны дараа хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийсэн ч өмнөх шигээ амжилттай байж чадаагүй юм.Хувийн амьдралын хувьд тэрбээр хоёр удаа гэрлэж байсан.Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.