Х-Түц хамтлагийн залуу жүжигчин У.Минжин жилийн өмнө сүр дуулиантай хуримаа хийсэн.Дуулиант хуримын араас хэдхэн сарын дараа салалтаа зарлаж,  хэвлэлүүдэд өөрийнхөө гэр бүлийн салалтын талаар ярьж олны анхаарлыг татсан.

Урлагийн хүн, тэр дундаа олонд танигдаж яваа үлгэр жишээ залуу бүсгүй ганцаараа хүүгээ өсгөж буй нь олноо илхэн. Тэгвэл өчигдөр буюу билигт сайн өдөр хүүгийнхээ сэвлэгийг үргээжээ.

Ташрамд дуулгахад, жүжигчин У.Минжин жүжигчлэхээс гадна дуулахаар эрс шулуудаад байгаа гэсэн шүү.