Авто тээврийн үндэсний төв,Зорчигч үйлчилгээний төвийн байрны сарын түрээс 77 сая, жилийн тэрбум орчим төгрөг.

Үүнийг “НоминХолдинг”-д өгөхийн тулд Авто тээврийн үндэсний төв, Зорчигч үйлчилгээний төвийг хуучин байрнаас нь нүүлгэжээ..

Ингэснээр эдгээр байгууллагын өмнө нь байрлаж байсан төрийн өмчийн байрууд хоосон үлдэж байна. Жилийн тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас авч Номингийн Баярсайханд өгсөн энэ шийдвэр нь Зам тээврийн сайд С. Бямбацогтын нутаг нэгтнээ илт дэмжсэн үйлдэл биш үү?

“НоминХодинг” гэх ганц компанид ганцхан жилийн хугацаанд өгөх тэрбум орчим төгрөгөөрөө хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа сургууль эмнэлгээ нэмээч ээ!!! Нэг компаний эрх ашиг нийт Улаанбаатарчуудын эрх ашгаас илүү байж болохгүй ээ!!
Хүүхдүүд 60-уулаа нэг ангид хичээллэж, өвчтэй хүмүүс эмнэлгийн оочир хүлээж үхэж байхад дарга нар нь түрээс нэрээр тэрбумыг найздаа бэлэглэж болох уу?
Ийм л авлигачид бидний толгой дээр заларсан учир ард түмэн нь зовж яваа юм даа!!
Ахин,дахин сонгосны чинь шагнал шүү дээ!!

Сэтгүүлч Б.Отгон