Монголын кино урлагт даруухан төрхөөрөө үзэгч олны хайрыг татдаг цөөн хэдэн жүжигчин бүсгүйчүүд бий. Тэдний тоонд зүй ёсоор орох эрхэм бол МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг.Тэрээ Таксинд явдаг зарим нэг нөхөд үг дайжээ.


Үргэлж очдог газартаа хэдэн төгрөг гардагаа мэдээд байхад л 1000.2000.3000-н төгрөг нэмж хэлээд байхаар л сонин санагдах юм
Илүү мөнгө өгөхдөө горойгоод байгаа юм ердөө ч байхгүй л дээ зүгээр л жаахан хүн чанартай л баймаар байгаа юм.Таксинд явж тав гурван төгрөг олж талхныхаа мөнгийг олж бололгүй л яахав гэхдээ би хэлснийг нь өгч л орхидог дотроо нэг бяцхан стресстээд л буудаг манайхан яахаараа ийм нэг нэгнээ шулах сэтгэл өвөрлөдөг юм бол
Үнэн байж сур л даа
Ер нь ганц такси ч биш өдрөөс өдөрт л бүх л юмны үнэ нэмэгдээд л байх юм
Бид чинь цалин пүнлүү хэдийг авдаг билээ
Дэлхии ниитээрээ ковид.дайн дажин гээд эдийн засгийн хувьд хямралтай байгаа ч үндэсний гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн дээрээ жаахан ханатай үнэ ханштай байж болдоггүй л юм байх даа зарим нь нээрээ арай л тэнгэрт хадсан үнэтэй байх юм
Мөнгөө түгжилгүй хурдан эргэлтэнд оруулж алдагдал эрсдэлд бага оръёо гэвэл монголчуудынхаа авах боломжинд тохируулаад бизнесээ явуулж болмоор юм
Нэг их үнэтэй хүн ч авахгүй юм тавиад л хии дэмии түрээс төлж байснаас энэ нь дээр санагдах юм би ч наймаа энэ тэр сайн мэдэхгүй л дээ миний л бодол
Бүгдээрээ зүгээр л жаахан ёс зүйтэй ухамсартай аливаа юманд хандаад сурчихвал гэж бодогдох юм даа” гэжээ.