Хошин урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан авьяаслаг, гал цогтой жүжигчдийн нэг бол Б.Отгонтуяа. Түүнийг “Шинэ үе”-ийн Отгоо гэдгээр нь хэн хүнгүй андахгүй. Соёлын тэргүүний ажилтан, “Азтай Бадарчин-2017” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзэн, цангинасан хоолойтой цоглог, сэргэлэн дүр төрхөөрөө сэтгэлд буудаг энэ л бүсгүй урлагаас хөндийрөөд удаж буй.Нэг хэсэг боловсрол телевизийн олон ангит кинонуудыг базаж байв. Түүнийг “Миний хүүтэй гэрлээч” кино нээлтийн үеэр манай дуран онцлон буулгасан юм.