Гунхсан сайхан биетэй ч гавьяат авахаар хэмжээний уран чадваргүй жүжигчин А.Туяа 40 нас руу нилээн дөхсөн билээ. Гоё сайхан бүсгүйн дүр бүтээж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд цөөнгүй залуутай үерхэж, сайн муу нэр хоч зүүж явсан түүх сонин сайтын архивт бий. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрөөсөө намхан бондгор залууг ээлжит амрагаараа сонгож, хамтран амьдарч байгаа бөгөөд тун тансаг байшинд амьдардаг гэдгээ харуулаад амжлаа. Хангалттай хугацаанд ганц бие явсан тэрбээр 40 шүргэж яваа насандаа сайн эзэгтэйн дүрээр олны өмнө гарахыг эрмэлзэж байгаа бололтой сурталчилгаандаа гэр бүл хэмээн ахин дахин хэлж байгаа харагдана лээ. Сурталчилгаанд тоглохдоо чухам л эрхэм нандин гэр бүл минь хэмээн ярьсан ч сурталчилгааг нь хийсэн хүмүүсий төлбөр мөнгийг нь өгөлгүй гомдоож байгаа бололтой өнөө хэд нь гомдлын сэтгэгдэл үлдээж байгаа харагдана лээ. Ямартай ч А.Туяа минь энэ удаад баян эрийг уургалсан бололтой тун тансаг байранд амьдардаг болох нь уг сурталчилгаанаас харагдаж байна лээ. Ийм байхад одоо хүссэн ч эс хүссэн ч сайн эзэгтэйн дүр бүтээхгүй бол болохгүй байх даа…