2023 онд хүнсний ногооны үйлдвэрлэлд түүхэндээ анх удаа 183 мянган тонн ургац хурааж, дээд амжилт тогтоожээ.

Тодруулбал, улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг хангасан байна. Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд тосны ургамал, тэжээлийн таримлын хамгийн их ургацыг хураан авчээ.