Жүжигчин Н.Баярмаа “Дөрвөн жилийн өмнө УДЭТ-ын тайзнаа Анна Каренинад тоглосноос хойш өөр тайзнаа тоглоогүй багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн үнэтэй цаг хугацаагаа өгсөн хайртай театраасаа гарах хэцүү шийдвэр байсан. Сэтгэлдээ жаахан гунигтай хоргодонгуй байсан ч хийх ёстой зүйлээ хийх л хэрэгтэй байлаа. Олон жил улсын театрт ажиллаж нэг талаас сурсан мэдсэн нь дэндүү их ч нөгөө талаас жаахан нуруугаа авхуулах тал руугаа болж ирсэн нь энэ шийдвэрт хүргэсэн юм болов уу? Харин одоо бүгдийг шинээр эхлэх энэ мэдрэмж бартаатай бас сонирхолтой. Баярлалаа Монгол театр /Mongol theatre/.
Клеопатра Сонгодог жүжиг Улаанбаатар театрын тайзнаа тоглогдож байна.