Сүүлийн үед “Хөөрхөн төрөх албагүй”, “Сэтгэл минь алдуураад байна”, “Харц” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч олны хайр талархалыг хүлээгээд байгаа эрхэм бол Данзаннямын Амартүвшин юм. Тэрээр жүжигчин, дуучин, хөтлөгч гээд төрөл бүрийн авьяастай нэгэн.

Хөдөлмөрч зангаараа урлагийнхандаа хүндлэгддэг тэрээр анхны бие даасан тоглолтын товоо зарлажээ. “Хөөрхөн төрөх албагүй” дуугаараа нэрлэсэн тоглолтоо 04-р сарын 06-нд UB Place-ийн их танхимд хийхээр төлөвлөжээ.

Тоглолтонд урилгаар МУГЖ Л.Чулуунчимэг, Э.Дашням, Б.Уранзаяа, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Лууяа, Ш.Саранхөхөө нар оролцох гэнэ.

Жүжигчин, дуучин Д.Амартүвшингийн “Хөөрхөн төрөх албагүй” тоглолтонд таныг урьж байна.