УИХ-ын чуулганы хуралдаанаар гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төсөл хэлэлцэгдэж буй. Гэвч гурил үйлдвэрлэгч, үр тариа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад буй юм.

Тэгвэл Засгийн газрын гишүүн Д.Амарбаясгалан “Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэдгийг сонсож байсан бүр ийм хүчтэй гэж бас арай төсөөлсөнгүй шүү!!! Импортын татвар тэглэх, зах зээлд өрсөлдөөн бий болгох хуулийн төсөл шат дамжлагаа дамжсаар л явна” гэж сошиал хуудастаа бичжээ.