Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны 11, 12 дахь дугаар үзэгчдийн хүртээл болсон. Шоу эхэлсэн цагаас Чинхүслэн, Заяа, Билгүүн, Төрөө, Ayeon гэх оролцогчид хасагдаж шинээр гурван оролцогч орж ирсэн. Тэдний нэг бол волейболын спортын мастер, охидын краш Б.Батсуурь юм.

Тэрбээр 1998 арваннэгдүгээр сарын 5-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. 190 см өндөр бөгөөд эрх зүйч мэргэжилтэй. 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэсэн түүний довтолгооны өндөр 340 сантиметр юм.

        Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, “Өмнөговь Шанх транс” багийн ахлагч тэрбээр өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Азербайжан улсын лигт легионер тамирчнаар дөрвөн сарын хугацаанд тоглосон. Б.Батсуурь долоон номерын өмсгөлтэй тоглодог.

2018 оноос “Эрчим” клубт харьяалагдаж тус багийн хамт 2018, 2019 оны залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэн.