Асашёорюү Д.Дагвадорж аварга хорт хавдраар өвчилсөн тухайгаа энэ даваа гарагт өөрийн цахим хаягаараа мэдээлсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн цахим хаягтаа циркийн шинэ барилгын тухай “Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны “NBA”-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, “E-Sport” гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа” хэмээжээ.