Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгт эхэллээ. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөж байна. Өнөөдөр/2024.04.20/ тэмцээний эхний өдөр Монголын баг амжилт дүүрэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдса Б.Баасанхүү алтан медалын төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Азийн аварга болж, Монголын багийн эхний алтан медалыг эх орондоо авчирлаа.