Б.Булган оролцсон ярилцлагын нэвтрүүлэгийн үеэр  Хотын дарга асан Э.Бат-Үүлийн нэр хэд хэдэн удаа дурдагдсан.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл хариу тайлбар хийжээ.

Тэрбээр “Х.Баттулга, Б.Булган нар аа, С.Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү. С.Зоригийн үзэл санаа үйл хэргийг мэддэг нөхөр нь би амьд байна шүү. С.Зориг өнөөдөр амьд байсан бол В.Путины Оросыг буруушааж, Ардчилсан Оросын төлөө байх байсныг би мэднэ. Би С.Зоригийн хөшөөг босголцож, Лениний хөшөөг буулгасан хүн нь шүү. Б.Булган өөрийгөө С.Зоригийн залгамжлагчаар Х.Баттулгыг тодруулах орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү. Б.Булган өөрөө гүтгүүлэхийн зовлонг үзчихээд, гүтгэлгээр хорслоо тайлж байгаа бол бурхан чинь өршөөхгүй шүү” гэв.