“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг, эелдэг төрх, этгээд хоолойтой Б.Ихэрсувд шинэхэн хосын шоунд орж шуугиан тариад буй.

Тэрээр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоунд орсон нь түүний 6 жил үерхсэн залууд таалагдсангүй бололтой.

Түүний экс найз залуу болох Ц.Амирлан “ Олон залуутай ингэмээр байсан болохоор надаас салсан байхдаа. Зургаан жилийн үерхлээсээ утга учиргүй нэг өдөр хаягдахаар хүн юу мэдрэх бол. Бүхнийг мартъя” гэжээ.

Тэрбээр Америкт боловсрол эзэмшсэн бөгөөд амьд хөгжмийн “Return” хамтлагийн бөмбөрчин гэнэ шүү.