“Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан Р.Нямбаяр буюу Нба шооч, funny байдлаа өөрийн донжоо болгосноор телевизийн салбарт эрхгүй ялгардаг.

Тэрээр олон жил хөтлөгчийн ажлаасаа завсарлага авсны эцэст “Family Feud” шоу нэвтрүүлгээр comeback хийсэн. Харин “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны панелистаар оролцож бас нэгэн давуу талаа харуулж чадсан.Тэгвжл тэрээр цахим хуудаснаа “СТА-аас эхлээд надад төрийн ямар ч одон тэмдэг хэрэггүй шүү ! Би зүгээр л хийх дуртай ажлаа л хийж байгаа. Жоохон байхад харшийн сүлд модны наадмын тоглолтонд оруулж бараг 14 хоног тоглуулж мөнгө олоод авьяас алтан медаль өгч хуурдаг байсан. Би тэрийг нь алт аваагүй хүүхдүүдэд зардаг байж билээ” гэжээ.