Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн 4 давхрын цонхноос дунд ангийн охин хүүхэд унаж бэртжээ. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй бөгөөд түргэн тусламж ирж сурагч хүүхдийг авч явсан гэх мэдээлэл байна. Хүүхдүүд хоорондоо маргалдсаны улмаас зөрчил үүссэн байж магадгүй гэх мэдээллийг сургуулийн сурагчид хэлж байна.