10 дугаар Богдын ээж хүүгийнхээ төрсөн өдрөөр буяны үйлдэв. Монполимет групп “Мөнх тогтвортой хөгжил” сангаараа дамжуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлан хүүхдэд ээлтэй тавилга, тохижилт хийжээ.

Яаралтай тусламжийн тасгаар хоногт 300-500 хүүхэд үйлчлүүлдэг. Ачаалал ихтэй, бөөгнөрөл үүсдэг хэсэг болох хүлээн авах эрэмбэлэх хүлээлгийн хэсэг, Яаралтай тусламжийн А ба Б өрөө, Нярайн хүлээлгийн өрөөнд тавилга, эд хогшлуудыг суурилуулжээ. ЭХЭМҮТ-д саравч хийхээр ажиллаж байна.


Мөн гадна орц, гарцыг тэргэнцэр болон машинаар орж, гарах боломжтой яаралтай тусламжийн зориулалтын орц, гарцтай болгов.