Уран бүтээлээс гадна хувийн амьдралаа холбон урлаг хэмээх их том айлд хамтдаа хүчин зүтгэж байгаа залуу жүжигчин хосууд цөөнгүй бий.

Тэдний нэг нь Шинэ үе продакшны жүжигчин Х.Отгонтунгалаг болон жүжигчин Г.Баярхүү нар юм. Жүжигчин хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд өнөөдөр бүл нэмжээ.Уран бүтээл болон хувийн амьдралаа хослуулж амжилттай яваа үлгэр жишээ гэр бүлд охиноо өлгийдөж авсанд баяр хүргэе.

Гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье.