2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ.

Тухайн эмэгтэй одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тэгвэл хэрхэн сэргийлж болох вэ?

  • Нэгдүгээрт зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй байх нь.
  • Хоёрдугаарт яндангийн таталт сайн байх хэрэгтэй байх нь.

Гэхдээ зуухны хэлбэр хийц, дизайн элдэв юм ярьж толгой эргүүлэхээ болиод хэрэглээнд анхаарах зүйлийг хэлье.

1-рт, шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай.

2-рт, зуухаа дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

3-рт, аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгарна.