ЦЕГ, ЭЦА-наас хамтран хэвлэлийн бага хурал хийлээ (2024.04.25). Энэ үеэр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт” ХХК-ийн асуудлаар яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн талаар мэдээллээ. Мөн П.Цагааныг ч яллагдагчаар татах санал хүргүүлээд буй аж.

            Тэрээр “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, нууц гэрээгээр 14.5 сая ам.доллар төвлөрүүлсэн байдал, Ц.Элбэгдорж ба П.Цагаан нарын харилцсан Viber чат зэргийг дэлгэн үзүүлсэн юм.