Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас ирээдүйн их мөрөөдөл, зорилгоо өвөртөлж ирсэн сахилгагүй бор хүү  Лууяа тренд дуу “Завгүй”-г олны хүртээл болгож, байлдан дагуулсан.

Тайзны нэрээ Лууяа болгосон Ө.Лувсанцэрэн 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байхдаа “Янзага” дууг сэргээн дуулсан нь өдгөө залуусын сонсох дуртай дууны нэг. Дуулахын сацуу “Зогсохгүй продакшн” -ыг үүсгэн байгуулж, видео контентоор дамжуулан нийгэмд эерэг зүйлсийг түгээхээр зорьж яваа тэрээр шинэ байрандаа оржээ. Энэ тухайгаа “Ямарваа нэгэн нам эвсэл,өнгөтэй мөнгөтэй дарга цэргийн бөгсийг долоож тэрийг дэмжээрэй энийг ингээрэй гэж хүн амьтан царайчилсангүй ээ.

. Болдог л юм байна ш дээ. Ер нь юмыг гуйх биш гуядаж авах сайхаан” гэжээ.