Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах эхний ажиллагаа явагдсан талаар түүний аав хэллээ. Харамсалтай нь амжилтгүй болсон байна. Одоо дахин нэг оролдлого хийж үзнэ, хэрвээ амжилтгүй болвол тэнд нь үүрд үлдээж магадгүй талаар ярилаа. Л.Пүрэвсүрэн агсны цогцос 8,300 метрийн өндөрт хадан хавцал дунд байгааг олж тогтоогоод байгаа юм. Буулгах ажлыг “8к Expeditions” компанийн шерпа нар гүйцэтгэж байгаа юм