“Шинэ үе”-ийн гол жүжигчдийн нэг байсан үеэс нь монголчууд түүнийг мэднэ. “U Film”-ийг үүсгэн байгуулж, кино компани удирдах болсон тэрээр сүүлийн жилүүдэд өөр нэг ажил үйлээрээ олны талархлыг хүлээх болсон билээ.

Хамгийн чухал боловч хөгжлөөр тааруу эрүүл мэндийн салбарт идэвхийлэн зүтгэж, улсын эмнэлгийн байруудыг засаж тохижуулах ажлыг санаачлан, хүсэл эрмэлзэл нэгтэй хүмүүсийг нэгтгэн уриалж, энэ ажлыг өөрөө удирдан тогтмол хийж буй. Энэ бол төр засаг, том компаниудын ч хийж чадахгүй байгаа томоохон ажил үйл юм.

Түүний хувьд “Эрүүлмаа” иогийг сонгосо гэнэ. Үүний хажуугаар эрүүл хооллолтыг эрхэм болгосон.

Г.Ундармаа цахим хуудаснаа”Саяхан нөхөртэйгээ дотноссоны хорин хэдэн жилийн ой болоод хоёулахнаа болзсон. Бараг 2 цагийн өмнө бэлэн болчихоод догдлоод байж байсан үе!

Болзоонд сонирхолтой сэдвүүд яригдсан шүү.  Нандин өдрөө тэмдэглэх хэрэгтэй юм бн лээ шүү. Урьд нь ажил ихтэй гээл орхиод бдг бсндаа харамссан жүү” хэмээсэн байна.