Жүжигчин, мисс Х.Баярмаагийн гоо төрх

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмааг сүүлийн үед “Бурханы аварлаар би ирлээ” цуврал хошин шоунд тоглож хэр авъяаслаг жүжигчин гэдгээ харуулаад буй.


Өдгөө 27 настай тэрээр одоог хүртэл ганц бие. Аав ээжийн хайр халамжинд бөмбөрч өссөн түүнийг эргүүлэх эрчүүд нэлээдгүй байдаг ч жүжигчин бүсгүй маань тэр бүр нааштай ханддаггүй гэнэ лээ.


Жүжигчин Х.Баярмаагийн хувьд АНУ-д урлагийн боловсролоо дээшлүүлэн суралцаж, Лос Анжелес хотод ажиллаж байсан ч, дэлхийг хамарсан цар тахлын улмаас эх орондоо бүр мөсөн ирээд байгаа юм.


Авьяаслаг жүжигчин бүсгүй маань өнгөрсөн онд Америк дахь азиудын дунд зохион байгуулсан “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болсон билээ.