Амиа бодсон хүмүүс ба өөрийнх нь дур хүслийнх нь эсрэг байгаа хэнийг ч ямар ч сэтгэлгүйгээр дарж орхино. Түүнд бусдын хэрэг огт хамаагүй, хэзээд зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдог. Төрөлхийн өөрийнхөөрөө л байх дуртай, бусдын зөвлөгөөг дагалгүй санаанд нь юу гэж бууна түүгээрээ л бүхнийг хийдэг.

Нүдэнд дулаахан төрхтэй, сайхан хувцасладаг хүмүүс. Театр, концерт, янз бүрийн цуглаан, спортын тэмцээн уралдаан зэрэгт тун дуртай. Спортын ямар нэг төрлөөр амжилттай хичээллэдэг, дур булаам дүр төрхтэй, хөгжилтэй, яриа ихтэй хүмүүс. Өөрийг нь үгүйлтэл гэр бүлдээ хэрэгтэй хүн байж бүрэн чадна. Зарим тохиолдолд түүний хувиа хичээсэн зангаас нь үр өгөөж гарах нь ч байдаг ба үүнийг нь хүн бүр хүртдэг. Морь жилтэй хүмүүс ирээдүйдээ сайн сайхан амьдрахын тулд аль болох багаасаа бие даах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гэр бүлээ их сайн авч явах чадалтай хүн болно. Харин уур хилэнгээ дарж байхгүй бол таны энэ байдлыг хэн нэгэн нэг л харвал та түүний итгэлийг алдах болно. Үүнийг санаж яваарай.

Өөрөө их дур сонирхолтой учраас улс төрд хүчээ үзвэл амжилт олно. Хүмүүсийг удирдах чадвартай ба үүнийгээ ч сайн хийдэг. Оюун ухааны болон биеийн хүчний ажилд хоёуланд нь авъяастай. Аливааг хийхдээ ухаанаар биш арга барилынхаа ачаар давж гардаг. Харамсалтай нь өөртөө итгэх итгэл нэлээн дутмаг байдаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй харьцахдаа морь жилтэн үргэлж бууж өгч байдаг. Хайр дурлалынхаа төлөө тэр юугаа ч орхиход бэлэн. Нэр хүндээ алдсан ч хамаагүй. Хэрэвухаанаа хүсэл тачаалаасаа дээгүүр тавьж чадвал илүү байх болно. Хувь заяагаа хонь жилтэнтэй холбовол тэд бүхнийг хамтдаа туулж, юм бүхэнд хамтдаа байж чадна. Бар, нохой жилтнүүдтэй мөн тун дажгүй харьцаатай байх бол нохой жилтэн түүнийг юунд ч уучилж өршөөнө. Түүнтэй байхад тэр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадна. Ямар ч тохиолдолд хулгана жилтэй хүнтэй гэрлэж болохгүй, ялангуяа та эмэгтэй бол. Ийм холбоо зөвхөн зовлон зүдгүүрт л хүргэнэ. Морь жилтэй хүмүус насныхаа эцэст их жаргах хүмүүс байдаг. 60 жилд ганц л тохиолдох гал морь жилтэй хүмүүс ямар ч сайн үйлсийг “муутгаж” мэдэх аюултай. Ийм жилд төрсөн хүмүүс энгийн морь жилтэн шигээ зан авиртай ч тэд юу ч хийж мэднэ.

Морь жилтнүүд мөнгөнд их нягт нямбай ханддаг. Санхүүгийн талын ажлыг сайн хийж чадна. Харамсалтай нь хувирамтгай зангаасаа болоод эрхэлж буй ажлаасаа амархан залхдаг. Заримдаа энэ нь хайр дурлалд нь ч тохиолдоно. Морь жилтэн аль болох ганцаардахгүй, олны дунд ажиллаж, магтаалын үг сонсож байхыг хүсдэг.