Өнөөдөр /2020.08.13/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр манай улсад дөрвөн шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнийг албаны хүмүүс мэдэгдсэн билээ.


Үүнээс гадна ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн өчигдөр нас барсан байна. Түүний биеийн байдлыг маш хүнд хэмээн тодорхойлж, ээлжит мэдээлэл бүр дээр дурдаж байсан юм.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа түүнийг коронавирусээр биш, элэгний хатуурлын улмаас нас барсан гэдгийг зориуд тодотголоо. Тухайн иргэнд дөрвөн удаагийн коронавирусийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ.