Сэлэнгэ аймагт үүсээд байгаа шинэ голомтын 1-р хавьтагч болох иргэнтэй хамт Дарханы “Оргил” худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх болон хүсэлт гаргасан нийт 139 иргэнээс урд шөнө /2020.11.13/ авсан PCR шинжилгээнүүдийн хариу бүгд сөрөг гарчээ.

Тодруулбал, Дарханы 139 хүүхдийн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу СӨРӨГ гарлаа. Мөн өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан бол эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариу удахгүй гарах бол Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн хариу СӨРӨГ гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.