Нэгэн цагт “Хайрын дууч шувуухай” хочтой явсан дуучин С.Сэрчмаа сошиалд нээлттэй нэгэн. Өөрийнхөө хошин зангаар фенүүдийнхээ хайрыг татдаг тэрээр тун чиг сээтэн нэгэн бололтой.

Өөрийнхөө удирддаг онигооны группынхээ үе тэнгийн харчуултай дотно нөхөрлөдөг дуучин бүсгүй маань эхнэргүй, бэлтэй нэгэнтэй нь оройн зоог иддэг гэдгээ нуудаггүй.


Өдгөө 40 насыг давсан тэрээр залуу насандаа “Казино” Байгалийн хүү Тэмүүлэнтэй олон жил үерхсэн ч, үерхэлээ амьдрал болгоогүй. Түүнд гоо зүс, гоолиг бие, хөөрхөн ааль, хөдөлмөрч зан, хөрөнгө мөнгө бүгд бий…