Монголын хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа. Өдгөө 35 настай ч ганц бие яваа тэрээр өөрийгөө хажуунаас харж үзэхсэн хэмээн цахим хуудаснаа бичжээ.


А.Туяаг эргүүл эрчүүд олон ч, яг гэр бүл зохиох хэмжээний залуутай одоог хүртэл тааралдсангүй хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Өөрийнхөө олсон мөнгийг зөвхөн өөртөө зарцуулах дуртай тэрээр нийслэлийн баруун захад оршин Мах импексийн хавийн унаган хүүхэд гэсэн.

Айлын дунд охин болж төрсөн тэрээр нийслэлийн 62-р дунд сургуулийг дүүргэжээ.