Загвар өмсөгч С.Төгс бүжигчин Ч.Цэнгүүн нар үерхээд багагүй хугацааг үдсэн. Бүх зүйлд хамтаа байдаг тэд үерхэлийнхээ явцад өнгөрсөн өвөл хэсэг хугацаанд time-out авсан ч эргээд нийлсэн.

Хэн хэн нь шинэ цагийн залууст үлгэр дууриалал өгдөг тэд хамтдаа хөтөлдөг байсан блогоо больсон ч урьд урьдынхаасаа илүү нэгнээ хайрладаг болсон гэдэг.


Ч.Цэнгүүн С.Төгс нар нэгнийхээ шийдвэр, асуудалд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг, хувийн орон зайг өөрт нь үлдээдэг учраас харилцааны хувьд хамгийн төгс байдаг гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг.

Хэдийгээр найз бүсгүй С.Төгс нь Ч.Цэнгүүнээс хоёр насны эгч ч гэлээ найз залуу нь хорвоогийн хамгийн халамжтай, супермэн гэдгийг онцолдог.
Гэрлэлтэд төдийлөн яарахгүй байгаа тэд хамт амьдардаг гэсэн.