Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.09/ мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19 халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдэж дотоодын халдвар 443 боллоо.

Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 893 тохиолдол болж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хотод шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн 2 ажилтан лаборант, ариутгагч нарын шинжилгээний хариу эерэг гарлаа. Нийслэлд багц голомтонд өвчлөл бүртгэгдээгүй. Мөн Сэлэнгэ аймагт шинээр 3 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 207 боллоо.