Гэмтэл согог судлалын үндэсний төвийгөчигдөр 18:00 цагт хамгаалалтад авсан.

БГД-т байрладаг энэ эмнэлэгт шинэ голомт болоод байгаа Ачтан эмнэлгийн эмч ирж өвчтөн үзжээ. Тийм учраас зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс ПСР шинжилгээ авсан.
Харин өнөөдөр шинжэлгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ.