Улаанбаатар хотын хэмжээнд тэг зогсолт хийх талаар Засгийн газарт яригдаж байгаа тухай цахим хуудсаар нийтлэгдсээр.

Энэ асуудлаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “0 зогсолт хийх эсэхийг ЭМЯ ганцаараа шийдэхгүй. ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ, МХЕГ гэх мэт 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс нийлж, эрсдлийн үнэлгээ хийдэг. Улмаар уг үнэлгээний дүнг үндэслэж, саналаа Засгийн газар, УОК-т хүргэдэг. Ерөнхий бүх арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж гүйцэтгэдэг. Одоогоор О зогсолт хийх санал гаргаагүй” гэлээ.

Уншигч та бүхний санал: Тэг зогсолт хийх нь зөв үү буруу юу.