ОУХМ Мөнхбатын Уранцэцэг 2021 оны хамгийн анхны тэмцээн болох Мастерс тэмцээндээ амжилттай оролцож 3 дахь медалаа хүртлээ.

Ингэснээр Монгол хүний нэр дээр Гиннесийн номонд бүртгэгдлээ. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд М.Уранцэцэг маань хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж Гиннесийн номонд бичигдлээ.

МУГТ М.Уранцэцэг маань 2010 оны 12 сараас 2019 оны 4 сарын 15 хүртэлх тэмцээнүүдэд:

11 алт

11 мөнгө

13 хүрэл нийт 35 медаль хүртсэн түүхэн амжилт гаргажээ.

Халуун баяр хүргэцгээе