Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ.

Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин багадаа ээжийгээ дагаад УДЭТ-ыг зорьдог байжээ.Энэ тухайгаа цахим хуудаснаа бичиж ховор зураг дэлгэсэн байна.

УДЭТ-ын тайзнаа “Ромео Жульета” тоглож байхад үеийн хэдэн жүжигчин найзуудын охидууд тайзны ард тоглоод гүйдэг байжээ.

Жүжигчин Энхтуулын охин Тамир, Жүжигчин Одончимэгийн охин Номуундарь, Жүжигчин Өлзийхүүгийн охин Баярмаа нар багийн дотны найзууд гэнэ шүү.

Одоо Энхтуулын охин Тамир олны мэдэхээр тайзны нэр Mrs. Тэрээр 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлсэн.

Монголын залуу үеийнхний сонирхон сонсдог хип хоп урлагт түүний хоолой яах аргагүй чамин шигтгээ болдог.

Ээжээсээ зөрсөөр байгаад жүжигчин болсон И.Одончимэгийн охин З.Номуундарь

З.Номундарь ээжийнхээ мэргэжлийг өвлөн Х-Түц хамтлагт хамтран зүтгэж байгаа. Ээжийнхээ нүд хөмсөгийг дууриаж төрсөн үзэсгэлэнтэй бүсгүй.

МУГЖ С.Өлзийхүү охин хүү хоёртой. Түүний охин жүжигчин Х.Баярмаа 2012 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Ээжийнхээ сайхан бүхнийг өөртөө шингээн төрсөн Х.Баярмаа бүсгүйг ээжийнхээ залуугийн төрхтэй ижилхэн хэмээн ярих хүн олон. Тэрээр СУИС-ыг дүүргээд АНУ-д мастер хамгаалсан.

Мундаг хөдөлмөрч үзэсгэлэнтэй ээжүүдийгээ дуурайсан сайхан бүсгүйчүүд болжээ.