Өчигдөр буюу 2021-01-20-ны өдөр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орох, эсвэл танхимаараа огцрох уу гэдгийг өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн юм.

Цаг үеийн үүссэн энэ асуудалтай холбоотойгоор У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэдгийг МАН-ын УЗ-ийн хурлаар шийдэхээр болсон байна. Уг хурал 11:00 цагт товлогдоод байсан ч одоогоор эхлээгүй байна.

Хуралд У.Хүрэлсүх засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах саналтайгаар оролцох гэнэ. Уг асуудлыг МАН-ын олонхийн саналаар шийдэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.