УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ.

Шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Дээд шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт анхан болон дунд шатны шүүхээс оноосон ялын зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд хорих ял оноолоо.