Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр Энхцэлмэг, Энхжигүүр нар 6 сартай болжээ.

Истанбулаас-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж явахдаа буюу ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад “Анхны охин мэндэллээ” гэдэг мэдээллийг өгсөн .

 

Арав гаруй минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн. Тухайн үед эх баригч хоёр ч хүн, эмч, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарсан юм. Ийнхүү Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй бууж байв.

Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байсан юм.