МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар хамтын амьдралаа эхлүүлж дундаасаа хоёр хүүгийн аав ээж болсон.

Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг.

ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан.

Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хамт амьдарснаар, бүсгүй хөшигний ард орж, хайр сэтгэл, амьдралаа олны нүднээс их нууцалдаг.

Г.Ариунбаатар ч томоожиж, Баярмаа, Ариунбаатар хоёр одоо хоёр хүүгийн аав ээж болжээ. Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн, эзэгтэй болжээ.

Таван жил хамтдаа амьдарч, хоёр ч хүүгийн эцэг эх болсон урлагийн алдартай залуусыг одоо буруутгах хүн байхгүй.

Түмний нүдээс нуугдалгүй хамтдаа олон нийтийн ил гарч ирлээ.